
Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар замын хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатар хотод шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.