
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 10 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар агаар цэвэр буюу чанарын индекс 22-46 байна. Харин Амгалан, Баянхошуу орчимд агаарын бохирдол хэвийн буюу 60-63 байна.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.