
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-ний өдөр нэгэн этгээд БНХАУ-аас 43 хайрцаг 4640 ширхэг тоглоомтой чихэр гэх бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчин, гарал үүслийн гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Уг хэргийг Хилийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид илрүүлэн шалгаж байна.
