
Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 297 дахь өдөр бөгөөд он дуусахад 68 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, нэг цагаан ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2710.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 384.00, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль 900 гаруй хүүхдээ "Эрүүл шүд Эрүүл хүүхэд" хөтөлбөрт хамруулж, эмчилсэн анхны сургууль болсон батламжийг 13.00 цагт Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд гардуулна.
- Нийслэлийн Иргэний танхимд 09.00 цагаас Нийслэлийн цагдаагийн газраас "Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-тай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, уулзалт зохион байгуулна.
- 10.00 цагаас МҮХАҮТ-д "Гишүүнчлэлийн шинэ бодлого нэгдсэн экспортын төсөл" танилцуулах хэвлэлийн хурал болно.
- Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Дураараа бишээ дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, Иргэдэд үйлчлэх төв, Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбоодтой хамтран жолооны курсын сонсогч багш, жолооч нарын дунд замын хөдөлгөөнд дүрэмч, соёлтой оролцох чиглэлээр болон аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, үр дүн хэргийн статистик тоо баримтын талаар 11.00 цагт Зайсан Хилл цогцолборт өдөрлөг зохион байгуулна.
- 09.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум болно.
- Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 10.30 цагаас нийтийн тээврийн "U-Money" ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д Агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээний талаар хэлэлцүүлэг болно.
- Нийслэлийн Онцгой комисс 10.00 цагаас хэвлэлийн хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1985 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Уэйн Рүүни мэндэлжээ.
- 1994 оны энэ өдөр F(x) хамтлагын гишүүн Кристал (Chrystal Soo Jung) мэндэлжээ.
- 2011 онд Британы алтернатив рок чиглэлээр тоглодог Колдплей хамтлагийн 5 дахь албан ёсны цомог "Mylo Xyloto" цацагджээ. Тус албум нь гарснаасаа хойш дэлхий даяар 17 улсын цомгийн борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Британид тэргүүн байранд орсон тэдний 5 дахь цомог нь Mylo Xyloto болжээ.
- Өнөөдөр АНУ-д Хоолны өдөр тохиож байгаа юм байна.
- 1973 оны Хүйтэн дайны нэг хэсэг болох Египет болон Сирийн Израйлийн эсрэг дайн төгсгөл болжээ.
- 2008 оны энэ өдөр "Цуст Баасан" гараг. Дэлхийн ихэнх биржүүд түүхэндээ хамгийн аймшигт уналтыг мэдэрчээ. Ихэнх индексүүд 10 орчим хувиар унасан аж.