
Өнөөдөр гадаа 5 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 301 дахь өдөр бөгөөд он дуусахад 64 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2698.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 384.50, вон 2.31 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.
- 09.00 цагаас Корпэрэйт зочид буудалд Export Mongol олон улсын бизнес форум эхэлнэ.
- Blue Sky зочид буудлын хоёр давхарын Jaze танхимд 10.30 цагаас "Уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй Oлон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцын хэрэгжилтийг хангуулах нь" сэдэвт зөвлөгөөн болно.
- 10.00 цагт Blue sky Daimond танхимд нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд" Хот байгуулалтын түүхэн үйл явц,өнгөрсөн одоо ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно.
- Сайхан бүсгүй фэйсбүүк группийн гишүүдийн хандиваар улсад 3-дахь удаагаа 50-60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөлөө хүлээлгэж өгөх ёслол буюу БЗД-ийн 24 хорооны 251-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт 13.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Зурмал киноны олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Чехийн тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
- 1921 онд сүмогийн 40 дахь ёкозүна Азүмафүжи Кин-Ичи мэндэлжээ.
- 1997 оны энэ өдөр NCT_(хамтлаг) хамтлагын гишүүн ВинВин (Дон Си Чэн) мэндэлжээ.
- 1936 онд Харвардын их сургууль үүсгэн байгуулагджээ.
- 1886 онд Нью-Йорк хотноо Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлт болжээ