
"Сайхан бүсгүй" фэйсбүүк группийн админ Б.Дэлгэрмаа болон группийн гишүүдийн хандиваар улсад гурав дахь удаагаа 50-60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөлийг хүлээлгэж өгөх гэж байна. Тодруулбал, БЗД-ийн 24 хорооны 251-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 28-ны 13.00 цагт болно.
Өнгөрсөн онд СХД-ийн 176 дугаар цэцэрлэгт өргөтгөл барьж, хүлээлгэн өгч байжээ.