
Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дүгээр сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 57 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2710.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 385.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагт Нийслэлийн татварын газрын 2 давхрын хурлын танхимд НТГ болон ГТСМТТ УҮГ хамтарсан хэвлэлийн бага хурал болно.
- 10.00 цагаас Гэгээнтэн кино театрт Английн нэрт найруулагч Бенжамины бүтээсэн Монголын маань шашин соёл, дорнын анагаах ухааны тухай баримтат кино нээлтээ хийнэ.
- 11.45 цагт Гачуурт Налайхын 20.9 км шинэ замын нээлт болно.
- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачилсан "ЭЕРЭГ ЭХ ОРОН" аяны нээлт 10.30 цагаас
Зэвсэгт Хүчний 032-р анги дээр болно. - Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Монгол Улсын Засгийн газраас 2020 оны улсын төсвийг өргөн барихдаа Монгол Улсын хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас "Төрийн албыг 60 тэрбумаар худалдах хэрэг үйлдсэн МАН-ыг татан буулгахаар Дээд шүүхэд хандлаа" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Панамын улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр Big Bang хамтлагын гишүүн T.O.P (Choi Seung-Hyun) мэндэлжээ.
- Мөн 1993 оны энэ өдөр Teen Top хамтлагын гишүүн C.A.P (Bang Min-Soo) мэндэлжээ.
- 2015 онд Өмнөд Судан улсын Juba олон улсын нисэх онгоцны буудалд нэгэн ачааны онгоц осолдож, 37 хүн амь насаа алджээ.
- 2015 онд Пакистанд нэгэн барилга нурж, 45 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн бэртэж шархаджээ.