
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17.45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.