
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
11 дүгээр сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 309 дахь өдөр бөгөөд он дуусахад 56 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2707.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 385.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчинг шаардаж УИХ-н гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Урангүй Монгол хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр АНУ-ын Банк хоорондын шилжүүлгийн өдөр тохиож байна.
- 1984 оны энэ өдөр Эстоны сүмоч Барүто Кайто мэндэлжээ.
- Мөн БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин BoA мэндэлжээ.
- 2007 онд Гүүгл компани Андройд гар утасны үйлдлийн системийг анх танилцуулжээ.
- 2007 онд Хятадын анхны сарны хиймэл дагуул Сарны тойрог дахь орбитын хавтгайд нэвтэрчээ.
- 1943 оны Дэлхийн II дайн: Ватиканыг бөмбөгджээ.