
СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 34 дүгээр байранд айлын тагтан дээр гал гарчээ. Анх 16.45 цагт НОБГ-т "МУИС-ийн оюутны байрны 4 дүгээр давхрын тагтан дээр гал гарсан" гэх дуудлага ирсэн ба дуудлагын дагуу ЧД-ийн аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёр тасаг ажиллаж, галыг унтраасан байна. Гал дөрөвдүгээр давхраас эхэлж 10 дугаар давхар хүртлээ тархсан бөгөөд галын улмаас хүний амь нас хохироогүй байна.