
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын "Korean Air" компанийн онгоцны үйлчлэгчийн биед хүрч бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус улсын хил дээр цагдаа нарт түр саатуулагдсан. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгсний дараа цааш Индонез улсыг зориод байсан юм.
Тэгвэл тэрбээр өнөөдөр буюу Лхагва гарагт Индонезиэс Сөүлд ирж мэдүүлэг өгнө гэж Инчеоны цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Түүнийг өнөө өглөө нисэх онгоцоор 08:29 цагт ирсэн хэмээн Өмнөд Солонгосын телевизүүд мэдээлж байна.
Бэлгийн дарамтад өртсөн үйлчлэгч эмэгтэйн гомдлыг дагуу хэргийг Инчеоны цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болсон байна.