
-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мэдүүлэг өгөхгүйгээр Индонез руу явсан тул БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан түүнийг мэдүүлэг өгөхийг шаарджээ-
2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өглөө Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон А нар нь онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан. Тодруулбал, Д.Одбаяр нэгэн бүсгүйн өгзөгт гар хүрсэн бол А нь өөр нэгэн бүсгүй мөрөөр тэвэрчээ. БНСУ-ын хуулийн байгууллагын мэдээлж буйгаар Инчеоны бүсийн цагдаагийн байгууллагын дэргэдэх анхан шатны шүүхээс Д.Одбаяр болон хамт явж байсан А нарыг баривчлах шийдвэр гаргажээ. Тэднийг Инчеоны нисэх онгоцны буудалд саатуулсан ч БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилчид тэднийг дипломат пасспорттой, халдашгүй эрхтэй хэмээн суллуулжээ. БНСУ-ын цагдаагийн байгууллага ч дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулсан хэмээн мэдэгдсэн байна. Суллагдсаныхаа дараа А нь ямар ч мэдүүлэг өгөлгүйгээр Сингапур руу, Д.Одбаяр “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор Индонезийн Бали руу ниссэн байна. Харин хурлын дараа БНСУ-д буцаж ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Ингэхдээ түүнийг Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд баривчлах юм байна.
Эх сурвалж: Yonhap