
“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч Хотын дарга зөвшөөрөөгүй.
Тодруулбал, Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнайд “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн.
Гэвч тус хөдөлгөөнийхөн жагсаал цуглааны хугацааг сунгах боломжгүй хэмээн мэдэгдэж өчигдөр төв талбайн зүүн талд багагүй хугацаанд жагсаад тарцгаасан.
Тэгвэл НЗДТГ-аас өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу өнөөдөр 11:00 цагаас төв талбай дээр "Эх орон дуудаж байна" жагсаал болох гэж байна.