
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай өөрийн байгуулсан хөдөлгөөнөөсөө удаан хугацаагаар хөндийрөх болсноо цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр “Миний бие ар гэрийн шалтгаанаар “Монголын үндэсний фронт”-ын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд хамт явсан фронтын нөхдөдөө баярлалаа” гэв.