
ЦУОШГ-аас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Завханы нутаг, Увсын зүүн, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурах юм байна.
Мөн Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 0-2 градус хүйтэн байна.