
Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штаб хамтран Хүннү 2222 хорооллын барилгын талбайд гомдлын дагуу шалгалт явуулав.
Шалгалтаар дулаацах, барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г барилгын дээвэр дээр гал түлсэн болох нь тогтоогджээ. Тус аж ахуй нэгжид хуулийн дагуу торгуулийн шийтгэл ногдуулсан байна.
Иймд барилга бүтээн байгуулалтын талбайд гал түлвэл Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу торгууль ногдуулдаг болохыг анхааруулж байна.