
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний Комиссоос 2019 оны 11 сарын 13-ны өдөр олон нийтийн Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, олон талт төлөөлөл оролцох боломжтой бөгөөд Төрийн ордны А танхимд 10:00-12:30 цагт болно. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэн 51-266506, 51-262752 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл: http://forum.parliament.mn/projects/10695