
НОСК-аас 24 байршилд газрыг орон сууцаар солих ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ удаа иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эхлүүлж байгаа юм.
НОСК-ийн захирал Т.Сүхбаатар " Иргэд газраа орон сууцаар сольж чөлөөлье гэсэн саналыг их тавьж байна. Иймд бид энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр санаачлаад байна.
Газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэний газар 4 га-гаас багагүй хэмжээтэй байх ёстой. Учир нь 4 га газарт сургууль, цэцэрлэг, халаалт дулаан, зам, автозогсоол, ногоон байгууламж бүхий орон сууцны хорооллыг барих боломжтой. Бид Улаанбаатар хотын нийт 24 байршилд иргэдэд энэхүү саналыг тавьж байгаа юм.
Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад гэсэн дэд төвүүдэд амьдардаг иргэд нэгдээд, 4 га газраа орон сууцаар солих боломжтой. Мөн үүн дээр нийслэлийн 19 байршил нэмэгдэнэ" гэлээ.
Иргэд газраа үнэлүүлээд, орон сууцны үлдэгдэл төлбөрийг найман хувиас ихгүй хүүтэй таван жилийн хугацаатай зээлээр буцаан төлөх бололцоог НОСК хангах юм байна.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
- Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо Баянхошуу дэд төв
- Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
- Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
- Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
- Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хороо Шар хад дэд төв
- Сүхбаатар дүүрэг 9,10,11,12-р хороо Орон сууцны 7-р хороолол
- Баянзүрх дүүрэг 2,4-р хороо Мамба дацан
- Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол
- Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойрогоос хууль сахиулах их сургууль орчим
- Сонгинохайрхан дүүрэг 1,2,20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
- Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай.