
БНСУ-ын Засгийн газар Монгол, Малайз улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд нараа эгүүлэн татах шийдвэр гаргажээ.
Эдгээр сайдууд нь виз зуучлагчтай хэлхээ холбоотой ажилласан хэрэгт холбогдсон нь тогтоогдсон учир ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж, сахилгын арга хэмжээ авч байгаа юм байна.
Харин оронд нь БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан Ли Ёо Хоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилохоор болжээ.