
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамхаг” хотхоны 12 давхраас өчигдөр 16 настай охин унаж амиа алдсан хэрэг гарчээ.
Онцгой байдлын аврагчид дуудлагын дагуу газар дээр нь очиход 16 настай охин А нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.
Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм.
Охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.