
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 10 дугаар хороололд байх "Голден парк" хотхоны 104 дүгээр байрнаас сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, оршин суугчдын хөл хориог чангатгаж, байрыг нь битүүмжлээд байна. Үүнээс гадна тус хотхоны 83 дугаар байрыг битүүмжлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус хоёр байр нь төмөр замын ажилчдын амьдардаг орон сууц аж. Одоогоор сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явсан бөгөөд ойрын хавьтлын зарим иргэнийг тусгаарлаад байгаа аж.
