
"Маршал таун"-д хяналт тавих үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн араас нэгэн эмэгтэй шүлсээ хаяж буй бичлэг саяхан цахим орчинд тархсан. Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тухайн эмэгтэйд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 15.6-д заасан "Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах" гэсэн зүйл ангиар шалгаж байна. Мөн үүнээс гадна өөр бусад зүйл анги нэмэгдэж магадгүй хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.