
Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар "Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулах үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоохоор болсон. Улаанбаатар хотын хэмжээнд махны нийлүүлэлт, хангалт хэвийн түвшинд байгаа гэж үзсэн учраас дээрх шийдвэр гарсан. Цар тахал голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 360 тонн нөөцийн мах хүргүүлсэн" гэлээ.
Энэ сарын 14-нөөс 22-ны хооронд нийт 494,8 тонн нөөцийн мах худалдаалагджээ.