
Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр коронавирусын халдварын голомт болсон "Энх саран" сувилалд хариуцлага тооцох асуудлыг хөндлөө.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энх саран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдуулсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох чиглэлийг Шадар сайд өгсөн. Тус сувилал маш олон хүнийг эрсдэлд оруулсан. Үүнийг хуулийн хүрээнд шалгах нь зүйтэй. Цагдаагийн байгууллагаас материажуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналаар прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлээд байна.
Хувийн, онцгой байдлын, ЭМЯ-ны 13 хүн халдвар, хамгааллын дэглэмийг зөрчсөн байж болзошгүй. Маргаашаас эхлэн мэдүүлэг авч, холбогдох хүнд нь хариуцлага хүлээлгэнэ. Тус сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүс нийлж лайв хийсэн, нийтийн ариун цэврийн газартай байсан, гаднаас юм оруулж ирж худалддаг байсан зэрэг зөрчил тогтоогдсон.
Нэмж хэлэхэд, сүүлийн үед зарим хэвлэлээр Энх саран сувиллыг надтай хамаарал бүхий гэж холбож бичиж байна. Надад тийм сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр байхгүй шүү"