
11 дүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 328 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, Шувуун хушуут одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.80, зарах ханш 37.80, юанийн авах ханш 431.00, зарах ханш 433.00, вонийн авах ханш 2.51, зарах ханш 2.54 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эволюцийн олон улсын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Турк улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 2015 онд Тунисын нийслэл хотноо автобус дэлбэрч 14 хүн газар дээрээ амь насаа алджээ.
- 1976 онд Туркийн зүүн хэсэгт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж 5000 орчим хүн амь насаа алдаж байжээ. Энэ үеэр Туркийн зүүн хэсгийн барилга байгууламжийн 80 гаруй хувь нь нурж байжээ.
- 1932 онд гэмт хэргийн холбогдолтой ДНХ-ийн шинжилгээ хийдэг лаборатори болох FBI албан ёсоор нээгджээ.