
Өчигдөр /2020.11.24/ Хавдар судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэхээр ирсэн хоёр иргэнийг COVID-19-ын халдвар тээгч байж болзошгүй гэж үзэн тус эмнэлэгт тусгаарлажээ. Учир нь тус хоёр иргэний нэг нь УБТЗ-ын ажилтан байв. Тухайн иргэнээс ямар нэг халуурах, ханиалгах шинж тэмдэг илрээгүй бөгөөд хэд хоногийн өмнө өгсөн PCR шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан. Гэсэн хэдий ч халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байсан учир ХСҮТ-ийн дотоод журмын дагуу тусгаарласан гэнэ.
Харин хоёр дахь иргэн эмнэлэгт ирэхдээ өндөр халуунтай, уушгиндаа идээтэй байсан учир тусгаарлагдсан гэнэ. Одоогоор түүний ойрын гурван хавьтагчийг илрүүлж, тусгаарлажээ.