
Автобус баазын жолооч нарын дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр руу холбогдон тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэнгүй.
Жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Одоогоор тухайн жолооч болон бусад хавьтал болсон байж болзошгүй иргэдийг тусгаарлажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Ханын материал-Офицер” чиглэлд явдаг автобусны жолооч нь халдвартай айлд зочилсноосоо хойш 1,000 хүнд үйлчилжээ. Тус жолоочийн хувьд 11 дүгээр сарын 25-ны орчим коронавирусийн халдвартай айлд зочилсон гэнэ.
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна.