Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд зохион байгуулдаг Элсэн манхны баяр ирэх сарын 15-17-нд болох нь. Долоо дахь удаагийн арга хэмжээг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Элсэн манхны баярыг анх өмнийн говийн үзэсгэлэнт байгаль, онцлох маршрутыг сурталчлах зорилгоор санаачилсан бол цаашид орон нутгийн брэнд арга хэмжээ болгохыг зорьж буй. Энэ үүднээсээ спорт, соёл урлаг, өв уламжлалын олон үйл ажиллагаагаар хөтөлбөрийг нь баяжуулсан. Тухайлбал, баярын үеэр хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, шагайн харваа, элсний волейбол, алхалт, гүйлтийн тэмцээн, автомашин, мотоциклын ралли, шоу тоглолт болдог уламжлалтай.
Н.Мишээл