Нийслэлийн иргэдийн өвөл, хаврын хэрэгцээнд зориулж 15-20 мянган тонн мах нөөцөлж байна. Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг хугацаанд нь бэлтгэж, чанар, гарал үүслийг нь сайтар хянаж, иргэдэд найдвартай нийлүүлэх үүргийг салбарын яам, нийслэлийн удирдлагуудад өглөө.
Мөн энэ оны төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ. Намрын ургацаас төмс, хүнсний ногоо 12 мянган тонныг нөөцлөхөөр төлөвлөснөөс одоогоор 90 гаруй хувийг нь бүрдүүлээд байна. Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр нөөц бүрдүүлэх явцыг шалгаж, үүрэг даалгавар өгсөн юм.
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж жил бүр 8-15 мянга зарим жил 20 мянга хүртэл тонн нөөцийн мах бэлтгэдэг. Үүний 60 орчим хувийг хонь, 40 орчим хувийг үхрийн мах эзэлдэг ажээ.