Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 90 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй. Эл хүрээнд “Эрхтэн шилжүүлэн суулгах” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байна. Манай улс Төв Азидаа элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлсэн цорын ганц орон гэдгийг хурлын эхэнд онцолж, 1996 онд анхны хүндээ бөөр шилжүүлэн суулгаж байсан бол өдгөө 100 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ. Түүнчлэн 2010 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулж, БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран, насанд хүрсэн 16, хоёр хүүхдэд ийм мэс засал хийж байсан. Тэгвэл 2015 онд бие даан хоёр хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 46 дахь орноор дэлхийд бүртгэгдэв.
Мөн 2013 онд анх удаа ясны чөмөг шилжүүлэн суулгаж, одоогоор хоёр өвчтөнд ийм мэс засал хийгээд байна. Цаашид энэхүү өндөр технологитой хагалгаануудыг хөгжүүлэхэд өнөөдөр зохион байгуулж буй хурал ихэээхэн ач холбогдолтой юм.