11.00 Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын хууль бус шийдвэрийн талаар мэдэгдэл хийж, Хүүхдийн спортын тавдугаар их наадмын сагсан бөмбөгийн төрлийг зохион байгуулагч Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 БСШУЯ-ны санаачилгаар Монголд анх удаа Олон улсын залуу циркчдийн наадам зохион байгуулагдана. Есөн орны шилдэг жүжигчдийг нэгтгэх эл наадмын талаар ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат, ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Монголын Урлагийн менежментийн холбооны захирал Т.Дэлгэрбат нар мэдээлэл хийнэ.