Өршөөлийн хуулийн комиссын гаргасан шийдвэрийн дагуу 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг энэ сарын эхээр сэргээх, үнэмлэхийг олгож эхэлсэн. Үүнээс үүдэн иргэдийн дунд долдугаар сарын 2-ноос өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуульсан иргэдийн торгуулийг хүчингүй болгох талаар яриа гараад буй юм.
Иргэдийн дунд багагүй төөрөгдөл үүсгээд буй уг асуудлын талаар тодруулахаар Замын цагдаагийн газрын 9302-1124 дугаарт холбогдоход “Энэ талаарх мэдээлэл огт ирээгүй байгаа” гэх хариу өглөө.