Сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гадуур дэгдээд буй ханиадыг эмчлэхэд ямар арга илүү үр дүнтэй байгаа талаар “Эрүүл хүүхэд” группийн удирдагч, Хүний их эмч, эмнэлзүйн эм судлаач Р.Дорждэрэм зөвлөж байна:
Гадуур их тархаад буй уг ханиад туссан бол аньстай үрэл, чихэр өвсний ханд, аньсны навч зэрэг эм уувал илүү үр дүнтэй. Түүнчлэн гавар, оксолины тосон түрхлэг түрхэж, сүүн массаж хийгээрэй. Аарц, сармисыг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь зүйтэй. Ханиад хүрсэн хүүхдээ бэгнэж, гэрээс гаргахгүй байлгах хандлага манай эцэг эхчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг. Угтаа энэ үед цэвэр агаарт гаргах нь эдгэрэлтийг түргэсгэж, биеийн эсэргүүцлийг сайжруулах ач холбогдолтой. Гадаа гарахдаа хувцасаа л тохируулан сонгож чадвал цэвэр агаарт гаргах нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болно.