Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 9025 ширхэг гэрэлтүүлгийн шон, 13471 ширхэг гэрэлтүүлэгч асаж байна хэмээн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аас мэдээллээ. Тус байгууллагын хувьд өнгөрсөн оноос нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн байнгын арчлалт, засвар үйлчилгээнд хяналт тавин ажиллаж бөгөөд өнгөрсөн жилийн хувь 7286 ширхэг гэрэлтүүлгийн шон, 10749 ширхэг гэрэлтүүлгийг хүлээж авч байжээ.
Харин нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалт дунджаар 70-80 хувьтай байсан бол ашиглагч байгууллагуудын үйл ажиллагаанд тавьж байгаа байнгын хяналтын үр дүнд одоогийн байдлаар 95 хувьтай байна. Гэрэлтүүлгийн асалтад байнгын хяналт тавих тогтолцоог бүрдүүлснээр доголдол гарсан хэсгийн засвар үйлчилгээг богино хугацаанд хийж, гэрэлтүүлгийн асалтын хувийг унагахгүй байх боломжтой болжээ.