
17-р зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" гэсэн зохиолыг зохиож, Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дунд Луу Алтан товч хэмээн алдаршжээ.
Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншөөбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиоын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ. А. Мостирет Алтан товчийн ач холбогдийг үнэлж:
"Алтан товчид Нууц Товчоонд байдаг зүйлсээс гадна 12, 13-р зууны үеийн бусад түүхэн материал байна. Уг зохиол Монголын эртний түүхийг судлах материал болох төдийгүй асар их утга зохиолын материал билээ. Эртний уран зохиолд цөөн бус яруу сайхан бүтээлийг үлдээж хоцроосон гавьяа нь зөвхөн Алтан товчид бий" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Лу. Алтан товчийн талаарх уншигч таны мэдэхгүй 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.
- "Лу.Алтан товч"-д "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлээс 233 зүйл нь бараг хэвээрээ байхаас гадна “Монголын нууц товчоо”-нд байхгүй олон нэмэлт бүлэг байх тул “Монголын нууц товчоо”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн хэмжээний үнэ цэнэтэй бүтээл юм.
- Алтан товч”-ын жинхэнэ эх зохиол болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд МУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онгодын Жамъян гүн Дорнод аймгийн Баянтүмэн хошууны еншиеэбүү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Лу Алтан товч монголын түүх-уран зохиолын судалгааны ховор чухаг, үнэт дурсгал болон мөнхөрчээ.
- "Лу. Алтан Товч” 2011 онд Ази-Номхон далайн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
- “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур” нь дэлхийн баримтат өвд бүртгүүлсэн Монголын анхны бүтээл болсноороо онцлогтой юм.
- 1995 онд Монгол Улсын Засгийн газрын 241 тогтоолоор Монгол Улсын Хосгүй үнэт өвд бүртгэгдсэн.
- 2009, 2011 онуудад ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн болон олон улсын баримтат өвд тус тус бүртгэгджээ.
- Бидний шинэ їсгээр хэвлэлд бэлтгэсэн энэ хоёр дахь удаагийн "Алтан товч"-ийн жинхэнэ эх зохиол болох хулсан їзгийн бичмэлийг 1926 онд манай улсын судар бичгийн хїрээлэнгийн анхны дарга агсан Жамьян гїн (1864-1980) Дорнод аймгийн Баянтїмэн хошууны еншиеэбїї овгийн тайж Дарь гэдэг хїнээс олж авснаар "Лу. Алтан товч" нь монголын тїїх-уран зохиолын ховор чухаг судалгааны їнэт материал болж дэлхий дахины монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ.
- Америк улсад "Алтан товч"-ийг монгол хэлээр хэвлэснээс гадна мєн америкийн монголч эрдэмтэн Загчидсэцэн "Нууц товчоо"-г судлах ажилтайгаа холбогдуулан "Алтан товч"-ийг судлан хятад хэлээр орчуулан нийтлэв. Бас Тайванд хятад хэлээр гарчээ.
- Монголын эртний утга зохиолд цєєн бус яруу сайхан бїтээлийг їлдээж хоцроосон гавьяа нь зєвхєн "Алтан товч"-д бий" гэж онцлон тэмдэглэсэн байна.
- "Алтан товч"-д Амбагай хаан татаарт баригдсаны дараа хэнийг хаан болгохыг хэлэлцэхэд Хїдэй сэцэн олон їг шїлэглэн хэлсэн, Есїхэй баатар нас барахад Тэмїжиний гашуудсан тухай шїлэг бичсэн, Бардан баатрын гэргийн тухай тодорхой бичсэн, Чингисийи есєн єрлєгтэй єнчин хїї сэцэлсэн зэрэг "Нууц товчоо"-нд байдаггїй олон зїйл бий.