Байгаль экологийн доройтолд нөлөөлдөг зүйлийг том, жижиг гэж ялгах нь туйлын харалган бодол гэж нэгэн судлаач тэмдэглэжээ. Жишээ нь, тамхины иш жижиг ч гэлээ хөрс, агаарын бохирдолд урт хугацаанд хамгийн удаанаар “хандив” өргөдөг хор юм. 10 жилийн дараа ч алга болдоггүй бөгөөд хэлбэр нь өөрчлөгдөн, хүрээлэн буй орч ныг хордуулсаар байдаг. Бүтэц нь маш удаан өөрчлөгдөж, химийн урвалд ордог ч бүрэн задарч “үхэлгүй” хөрсөнд үлддэг болохыг олон жилийн судалгаагаар нотолсон талаар “Environmental рollution” сэтгүүлд нийтэлжээ. Ингэж “амь бөхтэй” байх гол шалтгаан нь шүүлтүүрийн материалтай холбоотой аж. Тодруулбал, энэ нь байгалийн нөхцөлд муу задардаг целлюлоз ацетатаас бүрддэг бөгөөд иш алга болохгүй, жижиг хэсгүүд болж задардаг. Тамхины хаягдлыг 10 жилийн хугацаанд “дагаж мөшгисөн” судлаачид “Тамхины шүүлтүүр цаг хугацааны явцад үртэс шиг задарч, бичил хуванцар болж хувирдаг” гэж дүгнэжээ.