ҮАГ-аас ЖДҮХС-гийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Түүгээр нэлээд зөрчил илэрсэн байна. Тухайлбал Монгол банкны зээлийн мэдээллийн санд 1300 зээлдэгчийн 193,597.2 сая төгрөгийн бодит зээлийн үлдэгдэл бүртгэлтэй байгаагаас гэрээний хугацаа дууссан боловч 21 зээлдэгчийн 1,312.7 сая төгрөгийн зээлийг ангиллыг зөрүүтэй нийлүүлсэн байна. Үүнд 6 зээлдэгчийн 669.2 сая төгрөгийн зээлийг хугацаа хэтэрсэн ангилалд, 6 зээлдэгчийн 253.1 сая төгрөгийн зээлийг хэвийн ангилалд, 4 зээлдэгчийн 67.4 сая төгрөгийн зээлийг хэвийн бус ангилалд,5 зээлдэгчийн 323.0 сая төгрөгийн зээлийг эргэлзээтэй ангилалд тус тус буруу ангилж, зээлийн мэдээллийн санд нийлүүлжээ.
Мөн шууд зээлийн 202 зээлдэгчийн 30,439,514,342.00 /гучин тэрбум дөрвөн зуун гучин есөн сая таван зуун арван дөрвөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийн авлагын үлдэгдэлийг жилийн эцэст тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй байна.
Үүнээс гадна зээлийн мэдээллийн санд 223 зээлдэгчийн зээлийн гэрээнд заасан зориулалтыг буруу болон зөрүүтэй бүртгэжээ.
Үүгээр зогсохгүй 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 1 албан шаардлага, 2 зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байжээ. Тэр нь шууд зээлийн 134 зээлдэгчийн 19,442.0 сая төгрөгийн авлагын үлдэгдлийг жилийн эцэст тооцоо нийлж баталгаажуулаагүй байсан нь хэвээрээ. Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан борлуулах зорилготой 21,911.8 сая төгрөгийн хөрөнгийг эргэлтэд оруулаагүй ашиглалтын нэмэлт зардал гарсан хэвээрээ. Шилэн дансны цахим хуудсанд 152 мэдээлэл оруулахаас 5 мэдээллийг хугацаа хоцроож, 1 мэдээллийг огт оруулаагүй, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш 1,762.4 сая төгрөгийн 38 орлогын, 70.0 сая төгрөгийн 1 зарлагын гүйлгээг тус тус мэдээлээгүй хэвээрээ байжээ.
М.Бат-Эрдэнэ