Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

38 хувьцаат компанийн хувьцааг 175.2 сая төгрөгөөр арилжаалжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 175,257,065 төгрөгийн үнийн дүн бүхий 678,688 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсчээ.
2023-07-17

МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар 291.4 сая төгрөг эргэлджээ

Өнөөдөр МХБ-ийн энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 159,702,613 төгрөгийн үнийн дүн бүхий 312,258 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.
2023-07-06

Казахстан улсын парламентын гишүүд МХБ-д зочиллоо

УИХ-ын гишүүн Т.Аубакир БНКУ-ын парламентын доод танхимын Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн А.Жаркынбек, Соёлыг дэмжих хорооны гишүүн Т.Нургул, Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн Ш.Үнзила нарын хамтаар “Монголын хөрөнгийн бирж”-д зочиллоо.
2023-07-06

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МХБ-д олголоо

“Монголын Хөрөнгийн бирж” нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий 5 журмыг боловсруулжээ.
2023-07-04

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ

Эрдэм номын гэгээн үйл хэргийнхээ манаанд үнэнчээр зогсон ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгосон “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг ХААН Банк Сангаас гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
2023-07-03

252.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжив 

Монголын хөрөнгийн бирж (МХБ) өнгөрсөн баасан гарагт энгийн арилжаагаар 43 компанийн 252 948 005 төгрөгийн үнэ бүхий 725 380 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өссөн бол 16-гийнх нь буурч, долоо тогтвортой байжээ. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 7935 ширхэг нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр борлуулж, нийт 258 210 446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. Түүнчлэн ТOП-20 индекс 0.36 хувиар буурч, 36 899.16 нэгж болсон бол зах зээлийнх нь үнэлгээ 10.9 орчим их наяд төгрөгт хүрснийг МХБ-ээс мэдээллээ. 
2023-07-03

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МХБ-д олгов 

Эл хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг МХБ-ээр дамжуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавихыг СЗХ-нд даалгасан. Үүний хүрээнд нүүрсний цахим арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй явуулж, өнгөрсөн баасан гаргийн байдлаар 54 арилжаагаар нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр борлуулсан байна. Түүнчлэн дээрх хуульд заасны дагуу холбогдох таван журам боловсруулсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн тогтоосныг СЗХ-ноос мэдээллээ. 
2023-07-03

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөгт хүрчээ

МХБ зургадугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 252,948,005 төгрөгийн үнийн дүн бүхий 725,380 ширхэг хувьцаа арилжаалсан байна.
2023-07-03

МХБ, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2023-06-29

Жижиг хувьцаа эзэмшигчид хохирсон хэвээр байна 

Гэхдээ сайны хажуугаар саар зүйл цөөнгүй. Тухайлбал, 2023 онд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн 79 компани байгааг энэ сарын эхээр мэдээллээ. Уг компаниудын үнэт цаасны хөрвөх чадвар хангалтгүй, хувьцааных нь арилжаа идэвхгүй, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн нийтлэг үндэслэлтэй байжээ. Улмаар дээрх компаниудад МХБ, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага хүргүүлж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар зургадугаар сарын 20-ны дотор эргэн мэдэгдэхийг анхааруулсан юм. 
2023-06-27

МХБ 276.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

МХБ-ийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм статистикийг хүргэж байна. Зургадугаар сарын 19-23-ны өдрүүдэд таван удаагийн үнэ цаасны арилжаа, 10 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 276,725,986,085.2 төгрөгийн арилжаа хийжээ.
2023-06-26

“Бичил 2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхний өдрөө биелэв 

Үндсэн төлбөр төлөх хугацаа нь хоёрдогч зах зээлийнх нь арилжааг эхлүүлсэн өдрөөс 12 дахь сарын дараа 50, 24 дэх сарын дараа үлдэх 50 хувь байх энэхүү ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө буюу өчигдөр дээрх үнийн дүнд хүрсэн тул хаалаа. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржид ХБҮЦ арилжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд одоогоор дээрх ХБҮЦ-наас өмнө найман ийм үнэт цаас бүртгэж, анхдагч зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн аж. 
2023-06-23

Өнгөрсөн долоо хоногт 52.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

МХБ зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, нэг удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийтдээ 52,792,199,061.91 төгрөгийн арилжаа хийсэн байна.
2023-06-20

Монголын эдийн засгийн чуулганаар тогтвортой хөгжлийн бодлогыг онцолно

Долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2023”-т 1500 оролцогч оролцохоос гадна 5 өөр байршилд нэгэн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
2023-06-20

Нийслэл үнэт цаас гаргахдаа "Евразиа Капитал Холдинг ҮЦК", "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-иудтай хамтарна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-06-19

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” энэ сарын 26-29-нд болно 

Ерөнхийлөгчийнивээл дор “Дэлхийнэкспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг энэ сарын26-29-ндУлаанбаатарт зохионбайгуулах талаар ЕрөнхийлөгчийнТамгынгазар, МҮХАҮТ-аас өчигдөр мэдээллээ.
2023-06-16

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулганаар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах, сайн туршлага солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорьж байна.
2023-06-14

 Экспортын орлого 6.3 тэрбум ам.долларт хүрлээ

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний таван сарын байдлаар 9.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, экспортод 6.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нийлүүлж, импортод 3.4 тэрбумыг зарцуулснаар гадаад худалдааны тэнцэл 2.8 тэрбум гаруй “ногоон”-ы ашигтай гарчээ. Экспортын орлогын 87.1 хувийг эрдэс баялаг, 4.7-г нь үнэт болон хагас үнэт  чулуу, гоёлын зүйлс, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бүрдүүлжээ.
2023-06-08