Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмууд батлав 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа. УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор ийм таваарыг биржээр дамжуулан борлуулахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерын үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг худалдах эрх зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх зорилгоор журмууд баталсан аж.
2023-06-05

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 10.29 их наяд төгрөгт хүрэв 

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөг давлаа. Тодруулбал, тус биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 1.72 их наядаар нэмэгдэж 10.29 их наяд болсон юм. Одоогоор “Хаан банк”- ны зах зээлийн үнэлгээ 2.19, “Худалдаа, хөгжлийн банк”-ных 1.72, АПУ компанийнх 1.37 их наяд төгрөг байгаа нь хамгийн өндөр дүнд тооцогдож буй. Эргэн сануулахад, биржийнзахзээлийнүнэлгээөнгөрсөн гуравдугаар сарын эхээр анх удаа долоо, дараа сарынх нь мөн эхэнд 8.7 их наядад хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчилж байсан билээ. 
2023-06-02

МХБ-ээр арилжсан нүүрсний сар тутмын жигнэсэн дундаж үнийг тооцож эхлэв 

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээр арилжсан нүүрсний сар тутмын жигнэсэн дундаж үнийг тооцож эхэлсэн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, нэгдүгээр сард баяжуулсан коксжих нүүрс тонн нь дунджаар 1290, дараа сард нь 1340, гуравдугаар сард 1383.33, дөрөвдүгээр сард 1257.14 юанийн ханштай байжээ. Баяжуулсан сул коксжих нүүрсний хувьд дөрөвдүгээр сард тонн нь 960 юанийн үнэтэй байсан аж.
2023-05-29

Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарлалаа 

Төслийн хүрээнд энэхүү салбарыг илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой болгон хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын цахилгааны хангамжийг тогтвортой, найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор ОУХА нь Монголын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажиллаж буй аж. 
2023-05-19

Эдийн засаг 7.9 хувиар өсөв 

Улсын хэмжээнд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого эхний улиралд оны үнээр 1.8 сая төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 134 мянгаар өссөн дүн аж. Тэгвэл өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.8 сая төгрөг болж, 2022 оны 1-3 дугаар сарынхаас 241 500-гаар айна. Дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал жилд 12.2 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ноос дурдлаа. 
2023-05-18

ХААН Банк 8 төрлийн зээл онлайнаар олгож байна

Технологид суурилсан хиймэл оюун ухааны шинэ эрин үед бид амьдарч байна. Үүнийг дагаад банкны салбарын хувьд ч мөн цахим шилжилтийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч буй билээ.
2023-05-16

Экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно 

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулах, Экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдийг бүртгэж эхэлсэн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.
2023-05-15

“Хас”, Худалдаа, хөгжлийн банкны олон нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэжээ

Энэ нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрахад нөлөөтэй гэнэ. Мөн банкуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохын сацуу олон тулгуурт санхүүгийн тогтолцоо бүрдүүлэхэд ач холбогдолтой аж. 
2023-05-15

 Унци алтны ханш 2030 ам.долларт хүрэв 

Зах зээлд оролцогчид АНУ-ын инфляцын түвшнийг танилцуулахыг хүлээж буй энэ үед алтны ханш өссөн тухай “Reuters” дамжуулав. Эл үзүүлэлтийг тус улсын Төвбанк бодлогын хүүгээ ирэх сард нэмэх, эсвэл хэвээр үлдээх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх юм. АНУ өрийн таазтай холбоотой асуудлаа хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг мөн татаж байгааг мэргэжилтнүүд дурджээ. Тус орны өрийн тааз 31.4 их наяд ам.долларт хүрээд байгаа гэнэ. Улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зэрэг нь хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэлд тооцогддог алтны ханшид ойрын хугацаанд нөлөөлөх аж. Өчигдрийн байдлаар унци алтны ханш 2030 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.45 хувьбуюу 30 “ногоон”-оор дээшилсэн үзүүлэлт юм. 
2023-05-11

 Инфляцын түвшин 11.3 хувь болжээ 

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеэс 11.3, 2022 оны эцсээс 4.7, өнгөрсөн сарынхаасаа 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Инфляц өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17, согтууруулах ундаа, тамхиных 8.1, хувцас, бөс бараа, гутлынх 13.2, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 6.7 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлжээ.
2023-05-10

Баян, хоосны ялгаа

Яг үнэндээ Томас Пикеттийн номыг амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Анх 2013 онд 700 орчим хуудастай хэвлэсэн тус бүтээл тухайн жилдээ шилдэг зуун номын жагсаалтад ч багтаж чадаагүй. Харин Артур Голдхаммерын орчуулсан англи хувилбар нь түмэн олонд хүрч, хүлээлтээс хол давсан юм. 
2023-04-28

Долоо дахь ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө бүрэн биелэв

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдөр 12.00 цагт авч эхэлсэн юм.
2023-04-26

Чанаргүй зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөгт хүрчээ

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 1.2 их наядаар илүү гэсэн үг. Төсвийн орлого нэмэгдэхэд онцгой албан татвар 604, нийгмийн даатгалын шимтгэлийнх 199, НӨАТ 158 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин онцгой албан татвар 90 тэрбум төгрөгөөр буурчээ. 
2023-04-18

Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өснө гэж ОУВС таамаглажээ

Эргэн сануулахад, Дэлхийн банк энэ онд манай улсын эдийн засаг 5.2 хувиар өснө хэмээн төсөөлснөө энэ сарын эхээр мэдээлсэн билээ. Тэгвэл Азийн хөгжлийн банк Монголын эдийн засаг 2023 онд 5.4, ирэх жил 6.1 хувиар тэлнэ гэж таамагласнаа мэдэгдсэн юм.
2023-04-17

Гадаад худалдаа ашигтай гарч төгрөг чангарах нөхцөл бүрдлээ 

Гаднаас орж ирэх орлогын хувьд 2023 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр Монгол Улсын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 96 хувь (1.8 тэрбум ам.доллар)-аар өсөж 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2023-04-12

 Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа

НУ-ынэдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалж Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор алтны ханш 2022 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ
2023-04-07

 Монгол Улсын эдийн засаг таван хувиар өснө гэв

...Иймээс хөрөнгө оруулалтын орчны багц шинэчлэл боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх, Монгол Улсын бодлогын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц, ложистикийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын засаглалыг сайжруулж, авлигыг бууруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг санууллаа. Дээр дурдсанчлан Монголын эдийн засаг дунд хугацаандт аван хувиас давж өсөх таамаг бий. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн түвшнийг хадгалж, бас инфляцыг бууруулах шаардлагатай...
2023-04-05

177 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр мэдүүлжээ

Нөгөөтээгүүр хувьцаа эзэмшигчид хуралдаа оролцон, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ биелүүлэх хэрэгтэйг дээрх хорооноос зөвлөсөнюм.
2023-03-31