БНКУ-ын Парламентын дарга Нурланбек Шакиевыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
2024-04-23
Монгол, Киргиз Улсууд улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлнэ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-04-23
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт болно
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна
2024-04-22
АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлнө
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
2024-04-19
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмнэ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 1998 онд анх баталсан уг хуулийг 2006 онд нэг удаа шинэчлэн найруулж байсан аж. Манай улс уг салбарт 1993-2022 онд нийт 178.6 тэрбум төгрөгөөр 4600 гаруй төслийг санхүүжүүлж, 55 мянга орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон гэнэ
2024-04-19
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс “П… чинь” гэж хараал хэлэв
Монгол Улсын төрийн түүхэнд хоёр парламент дамжин спикерийн ажил хийж байгаа ганц хүн нь Г.Занданшатар. Тиймдээ ч түүнийг ёс зүйг эрхэмлэж, залуу гишүүддээ үлгэр дуурайлал болдог гэлцдэг. Гэвч олон нийтийн нүднээс далд түүний төрх тийм ч ёс зүйтэй нэгэн биш бололтой. Тодруулбал, өнөөдөр чуулганы индэр дээрээс гар утсаа оролдож байхдаа “П... чинь” хэмээх хараалын үг урсгажээ.
2024-04-18
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн санал хураалт явагдлаа. Хуралд оролцож буй 40 гишүүний 23 нь дэмжсэн буюу 57.5 хувийн саналаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа.
2024-04-18