Австрали бага насныханд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо
Австралид 16-гаас доош насны хүүхдүүд тикток, юүтүб, фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглолоо. Уг хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын торгууль ногдуулах аж. Ингэснээр Австрали бага насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон анхны улс боллоо. Эл шийдвэрийг технологийн томоохон компаниуд ихээхэн шүүмжилсэн бол эцэг, эхчүүд болон хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид сайшааж хүлээн авсан юм.
10 цаг 49 мин
Ирэх онд бага ангийн 189 600 сурагчийг сүү хөтөлбөрт хамруулах нь
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 онд хотын зарим сургуульд хэрэгжүүлсэн. Ингэснээр эрүүл мэндэд нь эерэг өөрчлөлтүүд гарсан тул хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөг тусгаад байгааг албаныхан мэдээллээ. Үүний үр дүнд I-V ангийн 189 600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулах боломж бүрдэв.
Өчигдөр 17 цаг 30 мин
Өндөр хүчдэлийн 1100 гаруй шонг шувуу хамгаалах тусгаарлагчаар бүрнэ
Монголын шувуу хамгаалах төв, “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн төвтэй хамтран махчин шувуудын цахилгааны хүчдэлд цохиулах эрсдэлийг бууруулах, үхэл хорогдлыг арилгах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд шувууд цахилгаанд хамгийн их цохиулж үрэгддэг, Говьсүмбэр аймгийн Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын 1100 гаруй төмөр бетон тулгуурт хамгаалах тусгаарлагч суурилуулахаар болжээ. Ирэх хавраас эхлүүлэх уг ажилд УБТЗ-ын салбар нэгжүүд хүн хүч, хөрөнгө мөнгөөр туслах бол тусгаарлагч бү рээсийг худалдан авах санхүүжилтийг АНЭУ-ын “Мохамед Бин Зайед махчин шувуу хамгаалах сан”-гаас гаргах юм байна.
Өчигдөр 17 цаг 00 мин
Гадаадын долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас манай улсад үйл ажиллагаа явуулж буй долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ы Баяннуур хотын худалдааг дэмжих хороо”, БНСУ-ын “Азийн соёл, хөгжлийн институт”, “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ”, ОХУ-ын “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо”, “Бид самбогийнхон”, АНУ-ын “Ворлд лернинг”, “Friends of Mongolia” гэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Өчигдөр 15 цаг 30 мин
БНСУ визний журамдаа өөрчлөлт оруулав
БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой журамд зарим өөрчлөлт оруулснаа мэдээллээ. Тухайлбал, өмнө нь визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурав болгон богиносгожээ. Мөн эмчилгээний (C3-3) визний мэдүүлгийг тусгайлан авахаар болжээ Тиймээс иргэд эм чилгээний виз мэдүүлэхдээ зөвхөн “Солонгосын виз мэдүүлгийн төв”-д (Korea visa application center, KVAC) хандах ёстой юм байна.
Өчигдөр 15 цаг 00 мин
“Иргэний орон зайг хамгаалах нь ардчиллын үндэс”
“Глоб интернэшнл” төвөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, бодлогын зөвлөмж баримт боловсруулснаараа онцлогтой.
Өчигдөр 14 цаг 00 мин
Монгол хэл, бичгийн шалгалтад 2154 хүн хамрагдаж, 1213 нь тэнцжээ
Өвлийн элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 4-7-нд зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалт өмнөх оны төгсөгчдийг хамруулснаараа онцлог бөгөөд нийт 6813 хүн монгол хэл, бичиг болон элсэлтийн шалгалт өгчээ. Тэдний 2154 нь монгол хэл, бич гийн шалгалт өгснөөс 1213 нь тэнцэв. Шалгалтыг нийслэл болон орон нутагт 28 төвд зохион байгуулсан аж.
Өчигдөр 13 цаг 00 мин
Намуудын санхүүжилтийн тайланд олон нийт хяналт тавина
СЕХ-ноос “Улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хяналт, ил тод байдал, хэрэгжилт” сэдвээр өчигдөр уулзалт зохион байгууллаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар СЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ үеэр танилцуулав. Намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.
Өчигдөр 12 цаг 30 мин
Баригдаж байгаа барилгад гал гарчээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас мэдээллээ. Дуудлагын дагуу нийслэлийн 10,14,30 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр 11 цаг 57 мин
Бодлогын хүүг 12 хэвээр үлдээж, тэтгэврийн зээлийн хэмжээг 36 сар болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар бодлогын хүүг 12 хэвээр хадгалах шийдвэр гаржээ. Эл шийдвэрийг БНХАУ болон АНУ-ын худалдааны татварын бодлого тодорхойгүй хэвээр, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл өндөр байгааг харгалзсан гэнэ. Мөн сүүлийн саруудад инфляц аажим өсөн, арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарсан, цаг агаарын нөхцөл муудах, махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байх зэрэг эрсдэл өндөр байгаа нь нөлөөлсөн аж.
Өчигдөр 09 цаг 32 мин
Трамп хоёр бизнесменийг Москва руу илгээжээ
Трампаар овоглосон “Энхийн төлөвлөгөө” гэгч дэлхий дахины анхаарлын төвд байна. Орос, Украины хоорондын хямралыг зохицуулахад чиглэсэн энэ “төлөвлөгөө” олон шатанд, янз бүрийн хүрээлэлд яриа хөөрөө болж буй ч ахиц тун ялихгүй, гол хоёр тал тохиролцоонд хүрээгүй байгаа.
Уржигдар 16 цаг 00 мин
Япон, Турк улсаас оргодол этгээдүүдийг баривчлан авчирлаа
Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр гэмт этгээдийг албадан авчирсан талаараа цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, интерполын улаан булангийн зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан М-г энэ сарын 4-нд Япон Улсаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэрбээр 2023 онд Эрүүгийн хуулийн 16.3.1-т зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, гадаад улсад оргон зайлсан байжээ.
Уржигдар 15 цаг 00 мин
Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэргэнд есөн боодол эд зүйл нууж, хууль бусаар хил давуулахаар завдсан этгээдүүдийг уржигдар 21.00 цагийн орчимд илрүүлжээ. Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчлан шалгахад, 34.2 килограмм буюу 152 ширхэг бөхөнгийн эвэр болох нь тогтоогдож, харьяа байгууллагад шилжүүлсэн байна. Манай улсад 23 мянган тоо толгой бөхөн байдаг гэх судалгаа бий. Монгол бөхөнгийн тархцын 60 орчим хувь нь ГовьАлтайд байдаг бол үлдсэн 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт бий аж.
Уржигдар 14 цаг 30 мин
Дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих 30 мянган ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Сэлэнгийн төв Сүхбаатар сумд 20 га газарт, дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих хэлэлцээрт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын “Агротек” ХХКийн ерөнхийлөгч И Сон Чүн нар өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Өмнөд Солонгосын талаас хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, хүлэмж барихад нийт 30 000 ам.долларын хөрөнгө оруулахаар болов. Сүхбаатар сумд 70 мВтын дулааны цахилгаан станц барьж буй тул хүлэмжийн цогцолборын эрчим хүчний асуудал шийдэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон. Хэлэлцээрийн үр дүнд ухаалаг хүлэмж, жимс, ногооны үржүүлгийн цогцолбор байгуулан, энд ажиллах инженер, техникчийг шат дараатайгаар бэлтгэх гэнэ.
Уржигдар 13 цаг 30 мин