Монгол, Японы найрамдлын концерт боллоо
“Монголд эгшиглэх Өрнө, Дорнын хослол” концерт өнгөрөгч бямба гарагт боллоо. Тодруулбал, Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгээс хоёр орны найрамдалт харилцаа, соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Японы төгөлдөр хуурч Канно Жүн, шанз хөгжимчин Токивазү Можибэй нарын хамтарсан эл тоглолтыг үзэгчдэд хүргэсэн аж. Хамтран зохион байгуулагчаар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлэг, Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, дэмжигч байгууллагаар МУИС ажиллажээ.
13 цаг 41 мин
Техасын үерийн улмаас 43 хүн амиа алджээ
АНУ-ын Техас мужийн төв хэсэгт энэ сарын 4-ний шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас гэнэтийн үер бууж, 43 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээллээ. Золгүйгээр нас барсан иргэдийн 15 нь хүүхэд байсан бөгөөд өчигдрийн байдлаар 30 орчим хүн сураггүй болсон байв.
15 цаг 41 мин
Хар тамхи наймаалсан хэрэгт эрэн сурвалжилж байсан хятад иргэнийг албадан гаргав
БНХАУ-ын иргэн Ван Тэхуй (Wang Tiehui) гэх хүнийг өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өглөө. Энэ ажлыг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ынхан хийсэн бөгөөд манай Гадаадын ир¬гэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас ал¬бадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмын холбогдох заалтыг үндэслэн өмнөд хөршийг 44 настай дээрх хүнийг хилээр гаргасан аж.
16 цаг 11 мин
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэлийг ирэх сарын 8-нд эхлүүлэх нь
Хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг хуулийн дагуу 75 хоногийн өмнө тогтоож, олон нийтэд мэдээлэх ёстой. Үүний дагуу Монголын хуульчдын холбооны зөвлөлөөс энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалтгалтын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Шалгалтыг ирэх аравдугаар сарын 22-24-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна. Эл шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн, эсэхийг тогтоох зорилготой бөгөөд эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй юм.
Уржигдар 12 цаг 36 мин
Нийт нутгийн 51 хувь нь гантай, гандуу байна
Цаг уур, орчны шинжилгээний байгууллагынхан бэлчээрийн ургамлын төлөв байдлыг үнэлэхэд ийм үр дүн гарсныг танилцууллаа. Өдгөө Монгол орны нийт нутгийн 51 хувь нь гангийн эрсдэлтэй байгаа бол үлдсэн хувьд нь зуншлага хэвийн, бэлчээрийн ургамлын гарц жигд сайн буй гэнэ. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төв аймгийн зарим, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын цөөн сумд бэлчээрийн ургамал тааруу байна. Харин Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумын нутагт бэлчээрийн ургамлын гарц хэвийн, бусдад нь дунд зэрэг гарсан аж.
Уржигдар 09 цаг 23 мин
Z үеийнхэн сэтгэл зүйн хямралд хамгийн их өртдөг
Z үеийнхэн сэтгэл зүйн хямралд өртөж, энэ төрлийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн талаар “Harmony Healthcare IT” компаниас мэдээлэв. 16-28 насныхан буюу Z үеийнхний 47-61 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгааг тус тайланд онцолжээ. АНУ-д төвтэй уг байгууллага нь эрүүл мэндийн өгөгдөл боловсруулах чиглэлээр ажилладаг байна. Эл үр дүнг олон улсын судлаачид, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үргэлжлүүлэн судлахаа мэдэгдээд буй.
2025-07-05
Дундговийн бүх сургууль, цэцэрлэг аяга, таваг ариутгагч төхөөрөмжтэй болжээ
ундговь аймаг “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг болон политехник коллежийн дотуур байранд аяга, таваг ариутгагч зориулалтын төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Тодруулбал, орон нутгийн хөгжлийн сангаас 271 сая төгрөгийн санхүүжилтээр 40 багц аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмж худалдан авч, 17 сургууль, 19 цэцэрлэг, гурван дотуур байр болон политехник коллежийн дотуур байранд олгосон байна. Ингэснээр Дундговь бүх сургууль, цэцэрлэгийг аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг болжээ.
2025-07-04
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41,3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ.
2025-07-04
Японы 126 дахь Эзэн хаан
Японы Эзэн хаан Нарүхито Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 6-13- нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна. Энэ бол Японы Эзэн хааны хувьд хийж буй анхны айлчлал юм.
2025-07-04