Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Нэгдсэн лабораторийн албаныхан АШУҮИС-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ДОХ ба гепатит В вирусний бүрэн геномын дараалал тогтоох, вирусний генотип хувилбар, мутац өөрчлөлтийг тодорхойлох, эмийн тэсвэржилтийг илрүүлэх, эмчилгээний хяналт хийх боломжтой NGS технологийг шинээр туршиж, амжилттай нэвтрүүлсэн байна. Тухайлбал, Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) маш хурдан мутацад ордог тул геномыг тогтоосноор хэрхэн хувьсаж буйг нь “мөрдөх”, аль омог хамгийн аюултай, эсвэл тархалт ихтэйг тодорхойлох зэрэг өндөр ач холбогдолтой гэнэ. Тус лабораторийн мэргэжилтнүүд өмнө нь ковидын вирусний бүрэн геномын дараалал тогтоох, генотип хувилбар тодорхойлох технологийг нутагшуулсан байна. ХӨСҮТ улсын хэмжээнд ДОХ-ын халдвар болон гепатитийн вирусний илрүүлэг, оношилгоо, баталгаажуулах шинжилгээ хийдэг лавлагаа төв юм.
Ч.Туяа