Гаалийн байгууллагад алба хаагчид албан тушаалаа урвуулж, авлигын хэрэгт холбогдох явдал ужгирсан. Гэвч тэдний холбогдсон хэргийг шалгах шийдвэрлэх ажиллагаа маш уддаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн байцаагчаар ажиллаж байсан Э.Баасансувд, П.Баярмаа нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлснийг УЕПГ-ын цахим хуудсанд албан ёсоор мэдээлэв. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт авлигын 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний нэгд нь дээрх хүмүүс холбогдсон юм.
П.Баярмаа, Э.Баасансувд нар гаалийн хяналт шалгалтыг дутуухийж, нэр бүхийиргэнийнэр дээр бүртгэлтэй чингэлэгт ачсан барааг өөрсдөө очиж шалгалгүй, марк, онцлогийг тулган шалгах албан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тоо ширхэг нь таарч байгаа талаар зөрүүтэй мэдээлэл өгч тухайн иргэнд давуубайдал бийболгож, гаалийн болон бусадтатвар төлөхөөс зайлсхийх боломжбүрдүүлсэн хэрэгт холбогдсон юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хэрэгт 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор болсон байна. Уг нь энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2024 оны намар шалгаж дууссан ч элдэв арга саамаар шүүх, прокурор, мөрдөх байгууллагын хооронд шидэлцсээр эцэслэн шийдвэрлэж чадаагүй аж.