Улаанбаатар хотодзохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт монголчуудыг суудлаас нь өндөлзтөл огшоов. Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид финалд олимпын наадамд түрүүлсэн Европын болон Ази тивд чансааны эхэнд бичигддэг шилдэг багуудыг хожиж, медальгүй буцаасан түүхэн үйл явдал дэлхийн үзэгчдийг гайхширууллаа.
Манайхан нутгийнхаа талбайд Европын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Нидерландын шигшээг буулгажавах нь гол зорилго байсан. Сагсан бөмбөгийн хорхойтнуудыг долоо хоног нойргүйхонуулсан манайохидшийдвэрлэх “тулаанд” хүндхэн, бас хүчирхэг учраатай таарсан ч амархан ялагдаагүй. Тэдэнтэй бүх нөөц, боломжоо шавхаж, ана мана өрсөлдсөн. Багаа амжилтад хөтлөхийн төлөө ур чадвараа харуулж, зургаан онооны зөрүүгээр (15:9) хожигдон мөнгөн медаль өвөртөлсөн нь тивийн орнуудын хувьдойрддуулдаагүйтомоохон амжилт байлаа. Дэлхийн сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн “Монголчууд багийн спортодойрын 50 жилдамжилт гаргахгүй” хэмээн дүгнэдэг тоомжиргүй хандлагыг өөрчилж, эх орныхоо дэвжээнд хүчтэй өрсөлдөгч болсноо батлан харуулж, шилдгүүдийн эгнээндбагтлаа.
Н.Нандинхүсэл тоглолтын дараа үзэгчдэд “Монголын багийг басаж, хүндлэлгүй ханддаг байсан учраас хожихыг хүссэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан билээ. Өөрийн багийг дэмжиж үзсэн олон орны үзэгчид ч сагсан бөмбөгийн түүхэнд таамаг эвдсэн, хамгийн сонирхолтойтоглолтуудыг манай охидоос харсан биз ээ. ДАШТ-ий талбараас үнэ цэнтэй ирсэн мөнгөн медаль Монголын тамирчдыг төдийгүймонгол түмэн нэг баг болон нэгдэж, нэгэн зорилгын төлөө урагшилжчаддагийг харуулсан гайхалтай бахархал байв. Амжилтын жимгаргасан тэдний тоглолт хүүхэдзалууст энэ спортоор хичээллэх хүсэл, мөрөөдлийг улам их төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэмцээн өндөрлөсний дараа Нидерландын шигшээгээс Нортже Дриссен, Монголын багаас О.Хулан, Канадынхаас Сайча Грант Алленыг “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодруулж, шагнал гардуулсан билээ. Нортже Дриссений хувьд 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хамгийн үнэ цэнтэй эмэгтэй тоглогч болсноор дэлхийн чансааг тэргүүлж буй. Тэгвэл Б.Ариунцэцэг тэмцээний туршид нэг онооны довтолгоогоор 21, холын шидэлтээр 18, торгуулийн шидэлтээр тав нийт 44 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн ангилалд Нидерландын шигшээ амжилтаа ахиулжтүрүүлсэн бол Канадын тоглогчид хүрэл медальтай нутгаа зорихоор болсон. Эрэгтэйчүүдийн төрөлд Испани улсын баг түрүүлж, Швейцарын тамирчид мөнгө, Сербийнх хүрэл медалийн тавцанд зогсов.