Түймрийн эрсдэлтэй улирлын хугацаа 20-50 хоногоор уртасжээ
Extreme wildfire activity буюу хэт эрчимт түймрийн давтамж дэлхий даяар сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдэж, хуурайшилт өндөр, эрсдэлт улирлын хугацаа нэг сараар уртассаныг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Америкийн сансар судлалын агентлаг (НАСА)-гийн тоон мэдээллээс эш татан дурдлаа. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр түймрийн давтамж, үргэлжлэх хугацаа ньжилээс жилд нэмэгдэж буй гэнэ. Үүнийг харгалзан хуурайшилтын улирлын хугацааг шинэчлэн тогтоох, аюулгүй, бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
2025-07-02
10 мянгаас дээш хөрөнгө оруулагчтай хувьцаат компани 15 байна
Манай улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, үнэлгээ нь сүүлийн 10 жилд гэхэд 8.7, 2020 оноос хойш 4.7 дахин өсөөд буйг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээлсэн. Үүнийг дагаад үнэт цаас сонирхох, худалдаж авах, хөрөнгө оруулах иргэдийн тоо ч эрс нэмэгдэж буйг хувьцаат компаниудын тайлан харуулж байна.
2025-07-02
А.Болормаа Дэлхийн банкны Пакистан дахь суурин төлөөлөгчөөр ажиллах нь
Дэлхийн банкны Пакистан улс дахь суурин төлөөлөгчөөр монгол хүнажиллахаар болжээ. Тодруулбал, олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрт 20 гаруй жил ажилласан туршлагатай Амгаабазарын Болормааг 2020 оноос хойш энэ албыг хашсан Нажи Бенхассиний оронд томилон, өчигдрөөс ажилдаа оржээ. “Дэлхийн банк болон Пакистаны урт хугацааны түншлэл сая сая хүний амьдралд үр өгөөжөө өгсөн.
2025-07-02
Эрчим хүчний салбарт “мега” хулгай хийх зорилготой хуулийн төсөл санаачилсан гэв
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхдагч шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлаас хасжээ. Тодруулбал, эл хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өргөн хүрээнд зохион байгуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөх талууд буюу холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал аваагүй нь байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд зөрчилтэй, шаардлага хангахгүй гэж үзсэн байна.
2025-07-02
Аялал жуулчлалын 11 арга хэмжээг 170 сая төгрөгөөр санхүүжүүлнэ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 11 төрлийн арга хэмжээний зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллахаар болжээ.
2025-07-01
Сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдүүдэднээлттэй болгоё
Зуны нар төөнөсөн аагимхалуун өдрүүд үргэлжилж буй энэ үед Улаанбаатар хотын иргэдэд сэрүүцэн амрах, тухлан суух газар үгүйлэгдэж байна. Манай нийслэлд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий түр амрах зориулалттай сүүдрэвч байтугай тайван алхах зам ч хомс. Сургууль, цэцэрлэг, номын сан зэрэг нийтийн зориулалттай газруудадсандал, сүүдрэвч, ногоон байгууламж бийч урин дулааны цагт ихэнх нь үүдээ цоожлоод, иргэдийг дотогш нэвтрүүлдэггүй.
2025-07-01
Бага хар идээ
Залуу зохиолч Г.Барсболдын бүтээлийг энэ удаад онцолж байна. Г.Барсболд нь яруу найргийн “Өгөөмөр харцанд тань”, “Ялагдал”, “Балархай хүмүүс” түүвэр хэвлүүлсэн бөгөөд өөрийн анхны өгүүллэгийн ном болох “Хүлцэнгүйн арван дүр”-ээ уншигчдад хүргээд удаагүй байна. Тэрбээр “Tagtaa Prize-2022” утга зохиолын шагналын өгүүллэгийн төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр тодорч байв. Түүний “Хүлцэнгүйн арван дүр” бүтээлээс “Бага хар идээ” өгүүллэгийг уншигч танд хүргэж байна.
2025-07-01
"Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна”
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч ТТЖВСиӨү компанийн уурхайн ажилчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин, хөлсөө авмаар байгаагаа илэрхийллээ.
2025-07-01
Зүүн Азийн орнууд хиймэл оюуныг дээд боловсролд нэвтрүүлэхэд хамтарна
ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв, Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Монголын үндэсний комисс болон ШУТИС хамтран “Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийг өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2025-07-01
Вагонд ачаа ачиж байсан хүн унаж нас баржээ
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангадаггүй, хяналт тавих ёстой инженерүүд нь үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирсоор байна. Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Орхон аймагт ийм хэрэг гарч, нэг иргэн амиа алджээ.
2025-07-01
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна.
2025-07-01
Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн автобус 07:00 цагт хөдөлдөг болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:18 Тэнгэр плаза-Багахангай эцсийн зогсоол чиглэлийн өглөөний эх авалтын цагийг 07:00 цаг болгон урагшлуулахаар болжээ. Тодруулбал Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус 07:00 цагт хөдлөх юм байна.
2025-06-30
Баримтаа цаасаар бус, цахимаар авах нь хорт бодисоос сэргийлэх шилдэг арга гэв
Худалдаа, үйлчилгээний газруудаас бидэнд хэвлэж өгдөг баримтын цаасанд агуулагдах бисфенол S гэх химийн бодис нь арьсаар дамжин хүний биед шингэх аюултай түвшинд хүрснийг АНУ-ын шинжээчид анхааруулжээ. Байгаль орчны эрүүл мэндийн төвөөс хийсэн шинэ судалгаагаар ийм баримтыг ердөө 10 секундийн турш барихад л Калифорни мужийн Prop 65 нэртэй аюулгүйн стандартыг зөрчихүйц хэмжээний хорт бодис хүний биед нэвтэрдэг аж. Ялангуяа үйлчилгээний салбарын ажилтнууд өдөр тутамд баримтын цаастай байнга харьцдаг тул хамгийн их эрсдэлтэй бүлэгт тооцогдож байна.
2025-06-30
Д.БАЯРБААТАР: Хүндэтгэлийн концерт “Алтан соёмбот Монгол” нэртэй
Бүжиг дэглээч, найруулагч, СУИСийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал , Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатартай Дуурийн театрын үүдэнд таарав. Баяр наадам дөхөж буйг хэлэх үү, Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар томилогдсоныг нь мэдэж байсан тул энэ жилийн тоглолт ямархуу өнгө аястай болох талаар асууж амжив. Төрийн хүндэтгэлийн концерт уламжлал ёсоор долоодугаар сарын 10-нд болох бөгөөд орон даяар шууд нэвтрүүлнэ.
2025-06-30