Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 30 гишүүнтэй, хоёр дэд хороотой ажиллана

Долоодугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулиар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороог байгуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог байгуулахаар тусгасан.
2025-07-31

10 настай монгол хүү өсвөрийн шилдэг тамирчинд нэр дэвшиж байна

АНУ-д болж буй оны шилдэг өсвөрийн тамирчдыг тодруулах олон улсын цахим шалгаруулалтад хөл бөмбөг, холимог тулаанаар хичээллэдэг, 10 настай Майк хэмээх монгол хүү өрсөлдөж байна.
2025-07-31

НӨАТ-ийн буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ

2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Татварын байгууллагаас газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа II улирлын буцаан олголтоосоо төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт апп-аар дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргээд, буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулсан байна. 
2025-07-31

Шоуны үеэр сонсголоо хамгаалах нь ухамсарт хүний дадал

Урин дулаан цагт гадаа талбайд зохиогдох амьд хөгжмийн тоглолтууд шил шилээ дардаг билээ. Зуны сар зургаа биш хэмээн үзэгч, сонсогчид долоо хоног бүр л задгай талбайн шоуг зорьж байх шиг. Концерт, амьд хөгжмийн шоу тоглолт хүний сэтгэлийг хөгжөөн цэнгүүлэх нь сайхан ч энэ үеэр сонсголоо хамгаалах нь чухал байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Энэ нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж буй хүнд ч хамаарахыг сануулах нь зөв биз.
2025-07-30

“Айргийн баяр-2025” арга хэмжээг Архангайд зохион байгуулна

“Айргийн баяр-2025” арга хэмжээ Архангай аймгийн Хотонд сумд ирэх сарын 8-нд болно. Эл арга хэмжээний үеэр аймгийн аварга адуучныг шалгаруулахаас гадна шагайн харваа болон жороо морины уралдаан зохион байгуулна. Мөн адууны тоноглол, морьтон түмний өв соёлыг таниулсан үзэсгэлэнг ч энэ үеэр дэлгэх бөгөөд ногт, хазаар, дөнгө зангидах тэмцээн зохион байгуулах гэнэ.
2025-07-30

ХБНГУ-д галт тэрэг осолдож, гурван хүн нас баржээ

ХБНГУ-д хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, суудлын галт тэрэг осолдож, гурван хүн нас баржээ.
2025-07-30

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд дахин орон сууц барихыг иргэд эсэргүүцэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Баянмонгол” хороололд “Ай Би Эй” компани 16 давхар бүхий хоёр блок орон сууц барихаар газар ухаж, хашаа татжээ. Үүнийг тус хорооны иргэд эсэргүүцэж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Улсын өмчийн ганц ч цэцэрлэггүй тус хороонд цэцэрлэг, сургуулиас эхлээд тоглоомын талбай, хүүхэд хөгжүүлэх төв хэрэгтэй байхад ийн орон сууц барихаар улайрч байгааг оршин суугчид нь эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
2025-07-30

Гадаадаас цахимаар үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд НӨАТ ногдуулна

Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслийн хүрээнд НӨАТын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж буй. Үүнд гадаадын орнуудаас Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн зайнаас болон цахимаар үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахаар тусгажээ. Тодруулбал, манай улсад оршин суугч бус хуулийн этгээд гадаадаас манайд үйлчилгээ үзүүлж, жилийн 400 сая төгрөг ба түүнээс дээш борлуулалтын орлого олсон бол тэднийг татвар суутган төлөгчөөр бүртгэх аж. Үүнд “Meta”, “Google”, “Netflix” зэрэг цахим платформ эрхлэгч, видео, стрийминг, зар сурталчилгаа, программ хангамж тэргүүтэй онлайн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, хуулийн этгээд хамаарах гэнэ.
2025-07-30

Хушин ой бүхий аймгуудад байгаль хамгааллын сургалт зохион байгуулж байна

Монголын байгаль хамгаалагчдын холбоо болон “Монголын самрын кластер” төрийн бус байгууллагынхан хушин ойн нөөцийг хэрхэн хамгаалах аргачлалын талаар байгаль хамгаалагч, экологийн цагдаа, ойн ангийнхны дунд сургалт зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж, мэдээлэл хүргэж эхэлжээ. Түүнчлэн самрыг аль үед, хэрхэн түүж, бэлтгэх тухай технологийн зөвлөмжийг орон нутгийн иргэдэд өгч буй гэнэ.
2025-07-30

Автобусны зогсоолын мэдээллийн самбарыг шинэчилж эхлэв

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж эхэлжээ. Тодруулбал, мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгахын тулд газрын зургаар илэрхийлж буй гэнэ.
2025-07-30

Зам, тээврийн ослын улмаас 41 иргэн гэмтэж, найман хүн нас баржээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас баяр наадмын үеийн нөхцөл байдал болон зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны талаар өчигдөр мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 2-ноос энэ даваа гаргийг хүртэлх хугацаанд нийт 117 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ.
2025-07-30

АНУ визийн хураамжаа 135 хувиар нэмжээ

АНУ энэ сарын 4-нд баталсан Нэгдсэн төсвийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд цагаачлалын бус буюу тус улсад түр зорчих виз мэдүүлгийн хураамжийг 250 ам.доллароор нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь АНУ-ын Төрийн департаментээс хэрэгжүүлдэг VWP хөтөлбөр болон цахим бүртгэл, зөвшөөрлийн ESTA системд холбогдсон улс орнуудын иргэдээс бусад бүх виз мэдүүлэгчид үйлчлэх бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ
2025-07-30

2.3 их наядыг дэнчинд тавих хурдны замын бартаа

Нийслэлчүүд 2028 оноос түгжрэлд ээрэгдэж, стресстэх зовлонгүй болох гэнэ. Туул голыг эмжсэн хурдны замаар салхи татуулан давхиж, хотын нэг захаас нөгөөд хэдхэн минутын дотор торох саадгүй хүрэх юм байх. Тэр үед Улаанбаатар хотын түгжрэл одоогийнхоос 10-20 хувиар буурч, оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13 км/цаг-аас 25 км/цаг болж нэмэгдэх аж. Үүнийг дагаад түгжрэлд өнгөрүүлэх цаг хугацаа, алдагдсан боломжийн өртөг үлэмж буурах нь. Цаашлаад зам, тээвэр, худалдааны салбарын үр ашиг нэмэгдэж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач тустай гэлцэх.
2025-07-30

Гадаадад зээл, тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад 258 хүн өрсөлдсөнөөс 91 нь тэнцлээ

Боловсролын зээлийн сангаас олгодог зээл, тэтгэлгийг хүртээмжтэй, зарцуулалтыг нь үр дүнтэй бол¬гох зорилгын хүрээнд Засгийн газар өнгөрсөн хавар холбогдох журамд нь өөрчлөлт оруулсан билээ. Тэгвэл шинэчлэн баталсан журмын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнг тус сан цахим системдээ анх удаа нээлттэй байршуулжээ. Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврт суралцах зээлийн сонгон шалгаруулалтад өнөө жил 186 хүн материалаа илгээснээс 70 нь тэнцсэн бол 116 хүн журмын шаардлага хангалгүй бүдэрчээ.
2025-07-30

Говийн байгаль, түүхийн музейнхэн сан хөмрөгөө баяжуулах нь

Өмнөговь аймаг дахь Говийн байгаль, түүхийн музейнхэн МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Сэврэй сумын Баянборын нуруунд археологийн малтлага, судалгаа хийжээ. Энэ нь манай улсад музейн мэргэжилтнүүд үзмэрийн сан хөмрөгөө баяжуулах зорилгоор судлаачидтай хамтран археологийн хээрийн судалгаа хийсэн анхны тохиолдол гэнэ.
2025-07-29

Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Ойрад театрын гадна сүндэрлүүлжээ

“Усны тунгалаг Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Бүүвэйл хорвоо” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг төрөлх нутаг Увс аймгийн Ойрад театрын гадна сүндэрлүүллээ. Уг хөшөөг олон нийтийн хандиваар уран барималч Г.Түмэнчулуун урласан байна. Тэрбээр “Г.Түмэндэмбэрэл гуайн хөшөө 3.5 метрийн өндөртэй. Суурьтайгаа нийлээд 5.1 метрийн өндөртэй, зургаан тонн жинтэй. 3-5 мянган жилийн насжилттай бүтээл боллоо. Хөшөөний урд талд түүний төрж, өссөн Хан хөхий хайрхныг дүрсэлсэн” гэсэн юм.
2025-07-29

Турк, Грект ой, хээрийн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Туркийн баруун хойд хэсэгт орших Бурса хотын орчимд Кестел болон Гүрсу дүүрэгт томоохон хэмжээний ой хээрийн түймэр уржигдар гарч, нэг гал сөнөөгч нас баржээ. Одоогоор 1700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Кестел болон Гүрсугийн хоорондох авто замыг хаасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га газар өртсөн аж.
2025-07-29

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. 
2025-07-29