Сэтгүүлчийн эрх зүйн баталгаа хангалтгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулав
Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хуулиар хэрхэн хамгаалах талаар салбарынхан хэлэлцлээ. Тодруулбал, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ”-нээс мэдээлэлтэй байх эрхийг таниулах, хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн асуудлуудыг хөндөх зорилгоор цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Үүний хүрээнд сэтгүүлчтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд үндэслэн эх сурвалжаа хамгаалах эрх, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бусад эрх зүйн асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн юм.
2025-06-05
Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг Конгрессын номын санд заллаа
Эрдэнийн монгол хүний мөн чанарын илэр¬¬хийлэл болсон номуудыг АНУ-ын Конгрессын номын санд заллаа. Ингэснээр Монголын уран зохиолын үнэ цэн, өв соёлыг олон улсад хүлээн зөвшөөрч, дэлхийн уншигчдад монгол хэл, соёл, гүн ухааныг сурталчлан таниулахад их хувь нэмэр оруулах чухал алхам болж буйг салбарынхан нь онцолж байна.
2025-06-05
Үндэсний их баяр наадмаар 8 хоног амрахаар боллоо
Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар 8 хоног амрахаар боллоо.
2025-06-05
Таван ханатай залгаа хоёр гэр шатаж, 5 иргэн нас баржээ
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
2025-06-05
Нийслэлд 19 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
2025-06-05
Монгол Улс хүнсний хэрэгцээт ургамлын тосоо дотоодоос бүрэн хангах боломжтой
Монгол оронд газар тариалангийн үйлдвэрлэл, судалгааны ажил эрчимтэй өрнөж ирсэн сүүлийн 60 гаруй жилд тосны таримлуудын судалгаа нэлээд өргөн хүрээтэй явагдаж, тариалах бүс нутгийг тогтоох, тохиромжтой таримлын төрөл, сортыг сонгон шалгаруулах зорилт үндсэндээ хэрэгжиж эхэлсэн. 1980-аад оны сүүлчээс манайд тосны ургамлыг тариалж, ургамлын тос дотооддоо үйлдвэрлэх талаар төр, засгийн олон тогтоол, шийдвэр гарч хэрэгжүүлж байлаа.
2025-06-04
Улаанбаатарын түгжрэл жуулчдыг залхаан цээрлүүлж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэл жуулчдын хувьд хамгийн том шийтгэл, залхаан цээрлүүлэлт болж буйг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны аялал жуулчлалын бодлогын зөвлөх Ким Гю Вон анхааруулжээ. Тэрбээр БНСУ-аас манай улсад ирж буй жуулчдын дунд ажиглалт, судалгаа хийсний дүнд ингэж “оношилсон” аж. Солонгос зөвлөх “Монголд ирсэн жуулчид түгжрэлээс болж дөрвөн төрлийн хохирол амсаж байна.
2025-06-04