Багануур, Налайх дүүргийг эхний ээлжид улсын зэрэглэлтэй хот болгох нь
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооныхон шийдвэрлэжээ. Засгийн газраас тавдугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцуулж, гишүүдийн олонх дэмжив.
2026-06-04
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах санал хүргүүлэх нь
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа энэ сарын 2-нд дуусахтай зэрэгцээд түүний оронд хэн томилогдох бол хэмээн эрх зүйч, хуульчид анхааралтай ажиглах болсон. Шүүхийн тухай хуулийн 19.2.4-т “Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох” гэсэн заалтыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгч өчигдөр 16.30 цагийн үед зөвлөгөөнөө хийлээ.
2026-06-04
Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байхыг НҮБ анхаарууллаа
Дэлхийн хэмжээнд энэ зунаас ирэх намрын сүүлч хүртэл Эль Нино хэмээх цаг агаарын эрс тэс үзэгдэл тохиох магадлал 80-аас өндөр хувьтай байгааг НҮБ-ын харьяа Дэлхийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас бөмбөрцөг даяар хэт халж, ган гачиг нүүрлэн, ширүүн бороо цутгах зэрэг цаг агаарын бусад үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй гэнэ.
2026-06-04
Байранд гал гарч хоёр хүүхэд нэг том хүн нас баржээ
Дорнод аймагт "Хоёрдугаар байранд хар утаа гараад байна" гэсэн дуудлага өчигдөр 13:20 цагт ОБГ-т иржээ. Аймгийн ОБГ-ын алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
2026-06-04
Баян-Өлгий, Хэнтий аймгийнхан багийн харваанд тэргүүлжээ
“Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулсан үндэсний сур харвааны багийн аварга шалгаруулах тэмцээнд 83 багийн нийт 1010 харваач өрсөлдлөө. Салхитай, бороотой, хүйтэнд гурван өдөр цэц сорьсон харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Баян-Өлгийн “Өлгийн мэргэчүүд” багийнхан түрүүлж, улсын аварга болсон юм.
2026-06-04
Байгалийн хийн нөөцийг анх удаа ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэв
Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төсөл (TTCBM Project)-ийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр тус төслийг хэрэгжүүлж буй компани урт хугацааны ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болов. Түүнчлэн энэ нь байгалийн хийн нөөцийг албан ёсоор бүртгэсэн анхны тохиолдол болсон аж.
2026-06-04
Түүх давтагдана: Финалын хоёр багийг шинжвэл
1999 онд яг адил тайзан дээр аварга цолны төлөө хүч сорьж байсан хоёр баг болох “Сан-Антонио спөрс”, “Нью-Йорк никс” баг NBA-ийн 2026 оны финалд дахин учраа таарлаа.
2026-06-03
44 настай Серена теннистээ эргэн ирнэ
Францын нээлттэй тэмцээн (Ролан Гаррос) гурван жилийн дараа анх удаа эмэгтэйчүүдийн тоглолтыг өдрийн гол тоглолт болгосноо зарласан онцгой өдөр түүхэн дэх шилдэг эмэгтэй теннисчин, 44 настай С.Уильямс спортдоо эргэн ирэхээ нотлов.
2026-06-03
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө.
2026-06-03
Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2026 оны 5 дугаар сард 758.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 5.0 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 190.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,098.6 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17.4 хувиар өссөн үзүүлэлт байна.
2026-06-03
330 сая ам.долларыг боловсруулсан ноолуурын экспортоос олсон байна
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд кашимер” компанийн үйл ажиллагаатай албаныхан өчигдөр танилцжээ. 1998 онд байгуулагдсан тус компани нь 700 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, жилд 1500 гаруй тонн ноолуур боловсруулан самнадаг байна. Үүнээс 600 000 гаруй ширхэг сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг аж
2026-06-03
Томоохон гол, нуурын усны түвшин 10-25 см нэмэгджээ
Амралт, зугаалгын цаг эхэлж буй энэ үед гол, нуурт живж амиа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэмэгддэгийг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруунд Хангилцагийн гол гэх газар ачааны автомашин усанд унах гэж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 1-ний 11.17 цагт бүртгэгджээ.
2026-06-03
АНУ, Иран хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулж магадгүй гэх сургаар газрын тосны үнэ унажээ
Хөрөнгө оруулагчид АНУ, Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрэх, эсэхийг анхааралтай ажиглаж буй энэ үед газрын тосны фьючерс үнэ өнгөрсөн баасан гарагт хоёр хувиар буурсан байна. Түүнчлэн брент төрлийн газрын тосны ханш өнгөрсөн сард 1.66 ам.доллар буюу 1.8 хувиар унаж, 92.05 ам.долларт хүрсэн аж. Брент 11, WTI төрлийн газрын тосны үнэ ес гаруй хувиар буурсан нь сүүлийн зургаан долоо хоног дахь хамгийн том уналт болов.
2026-06-03
Гурван настай хүүхэд эндсэн тул орон нутгийн уул уурхайн компанийг шалгаж эхлэв
Төв аймгийн Заамар сумын уурхайн цооногт өнгөрсөн сарын 27-нд гурван настай хүүхэд унаж, онцгой байдлын болон бусад 15 байгууллагын 100 гаруй хүн 55 цагийн турш аврах ажиллагаа явуулсан ч харамсалтай нь охин амиа алдсан юм. Улс даяараа охины төлөө санаа зовж, аврагдаасай хэмээн хүлээж байсан ч өнгөрсөн сарын 30-ны 00.23 цагт цогцсыг нь гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөв.
2026-06-03
Таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэг гэр бүлийн таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагнав. Тодруулбал, З.Эмүжин нь ангийнхаа найз болон түүний гэр бүлийн дөрвөн гүшүүнийг угаартсан байхад нь сэрээж, аюулыг зайлуулан, ийнхүү баатарлаг гавьяа байгуулсан байна.
2026-06-03
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
2026-06-03