Сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах хуулийн хулгай хийхийг завдав уу
Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг. Ийм ардын үг бий. Энэ үгийг УИХын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хууль санаачилж, УИХ-д оруулан бодитоор биелүүлж явна. Товчхондоо, Б.Бат-Эрдэнэ хуулийн хулгай хийхийг завдаж байна. Байгаль орчны сайд байсан энэ эрхмийн санаачилсан хууль батлагдвал Монголын нийт газар нутгийн ердөө 20 хувьд заяагдсан ой үндсэндээ сүйрнэ.
Уржигдар 10 цаг 00 мин
Ирэх сарын 9-нд Хүндэтгэлийн чуулган хийх нь
УИХ-ын хаврын чуулганыг долоодугаар сарын 3-нд завсарлуулахаар төлөвлөж буй. Тэгвэл чуулган хаасны дараа буюу ирэх сарын 9-нд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулсан Хүндэтгэлийн чуулган хийхээр болсон байна.
Уржигдар 09 цаг 30 мин
Уран нугараачид энэ сарын 19-21-нд чуулна
Монголын өв соёл, үндэсний уран нугаралтын гайхамшгийг орчин үеийн тайзны урлаг, дэлхийн хэмжээний спорт энтертайнменттай хослуулсан “Уян” чуулга уулзалт энэ сарын 19-21-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно. Тус арга хэмжээ нь зөвхөн мэргэжлийн уран бүтээлчдээр хязгаарлагдахгүй гадаад, дотоодын аялагчдыг татсан соёл, аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болон өргөжиж буйгаараа онцлогтой.
2026-06-16
Түүхэн дэх хамгийн халуун хоёр дахь сар тохиов
Судалгааны байгууллагууд дэлхийн цаг уурын өөрчлөлт, агаарын температурын хэлбэлзлийг аж үйлдвэр хөгжөөгүй байсан 1850-1900 оны үзүүлэлттэй харьцуулж, уур амьсгалын гол хэмжигдэхүүн болгодог. Энэ үечлэлээр тооцвол өнгөрөгч тавдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун хоёр дахь сар болсныг Европын Холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээллээ.
2026-06-16
Ази, Европын тэргүүлэх музейн удирдлагууд Улаанбаатарт чуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Евразийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн чуулганы нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 70 гаруй музейн удирдлага, эрдэмтэн, судлаач болон салбарын 200 орчим төлөөлөгч оролцож байна.
2026-06-16
Хадамдаа таалагдаагүй бэрийн хүү “хаан ширээ” залгамжилсан нь
Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Уны эргэн тойронд оньсого мэт зүйл олон бий. Түүний дотор ээжтэй нь холбоотой мэдээлэл тун ховор байдаг нь анхаарал татдаг. 15 жил төрийн эрх барихдаа хүү нь тэр хүний тухай ер дурсаж байсангүй. Тэр бүсгүйг Ко Ён Хи гэдэг байсан бөгөөд түүний талаар ам нээхдээ дургүй байсаар ирсэн нь гарал үүсэлтэй нь холбоотой аж. Тэднийхнийг нийгмийн тааруухан анги давхаргаас гаралтай гэж үздэгээс гадна өөрийг нь “нууц амраг” гэж тооцдог байснаас аль ч талаараа тухайн дэглэмд аюултай гэж болгоомжилдог байж.
2026-06-16
Хүүхдээр өвөл морь унуулсан уяачийг торгож, эцэг, эхийнх нь зорчих эрхийг хязгаарлажээ
Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, М нь С-тай сар бүр 500 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцож, түүний 10 настай хүүхдээр нь хориглосон хугацаанд морь унуулж, хөдөлмөр эрхлүүлсний улмаас мориноос унаж, хүндэвтэр гэмтсэн хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна.
2026-06-16
Зөвшөөрлийг нь цуцалсан компаниуд уурхай ажиллуулахаар эргэн ирсэн гэв
Өмнөговь аймгийн Гурвантэсийн малчид өчигдөр хэвлэлийн хурал хийж, сумын нутаг дэвсгэрт шинээр олгосон ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг шийдвэр гаргагчдаас шаардлаа. Малчдын төлөөлөл болсон иргэн Л.Сүрэнхүүгийн хэлснээр Гурвантэс сумд Нарийнсухайтын бүлэг ордод дөрвөн том уурхай үйл ажиллагаа явуулж байгаа аж.
2026-06-16
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслүүдийг бусадтай нь нэгтгэхгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдааны талаар ахлагч Ж.Батжаргал тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд завсарлуулахаар төлөвлөж буй учраас жагсаалтад багтсан асуудлуудаас эрэмбэлж, эдийн засаг, нийгмийн амьдралд нэн шаардлагатай болон цаг хугацаатай төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахаар тохирсон байна.
2026-06-16
Н.Тавинбэхэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 1030 хэрэг шалгаснаас 16-нд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсний дотор “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэхийн үйлдэл багтжээ. Эрчим хүчний сайд, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, “ДЦС-3” ТӨХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан түү нийг өнгөрсөн нэгдүгээр сараас АТГынхан шалгаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьж байсан билээ.
2026-06-16
Нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барих нь
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын дугуйн замын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслийн улмаас гэмтсэн хүний тоо өнгөрсөн онд 2792 болж, өмнөх оныхоос тав дахин нэмэгдсэн. Осол, гэмтлийг буулгахын тулд дугуйн болон скүүтер, мопедод зориулсан зам төлөвлөөд байна. Энэ жил нийт 73.2 км дугуйн зам барина. Сонгинохайрхан дүүрэгт 3.5 км холбоос замыг “Өнөр” хорооллын дундуур тавьж, нэгдсэн дугуйн замын системтэй болгоно.
2026-06-16
Дөрвөн сумд 5.2-9 мм голчтой мөндөр оржээ
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хангийн хүрэн гэх газарт уржигдар 17.50 цагт дуу цахилгаантай аадар бороо, мөндөр оржээ. Мөн Хөвсгөлийн Хатгал, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Баруунбаян-Улаан зэрэг газарт 5.2-9 мм голчтой мөндөр орсон байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар халах тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулав. Сонирхуулахад, 5-20 мм голчтой мөндрийг аюул багатай гэж үздэг хэдий ч их хэмжээгээр, хүчтэй салхитай хамт орвол тариалан, ногоо, цэцэг “сүйдлэх” эрсдэлтэй аж.
2026-06-16
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг өчигдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Уг байгууламжийг 17.6 га талбайд 262.7 сая ам.долларын өртгөөр барьсан бөгөөд хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай. Шинэ үйлдвэр нь бохир ус цэвэрлэх явцад үүсдэг лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлснээрээ онцлогтой юм.
2026-06-16
Тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл сонсов
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Тэтгэврийн шударга тогтолцооны өөрчлөлт хийж, хэн илүү төлсөн, удаан ажилласан нь өндөр тэтгэвэр авах зохицуулалт бүхий хуулийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн бариад буй.
2026-06-16
ИЗНН-аас бусад 28 нам үндсэн дүрмээ бүртгүүлжээ
Улс төрийн намын тухай хуульд үндсэн дүрэм, хөтөлбөр, бүтцээ нийцүүлэн өөрчилж, материалаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор Дээд шүүхэд хүргүүлэх үүргийг намууд хүлээгээд байсан билээ. Хуулийн эл хугацаанд багтан 29 намаас өргөдлөө өгсөн юм. Тэдний материалыг хянаж, алдаа дутагдлыг нь засуулсаар хагас жил өнгөрсөн байна. Дээд шүүхээс нам бүрд өргөдөл ирүүлсэн өдрөөс нь хамааран “засвар” хийх харилцан адилгүй хугацаа өгсөн.
2026-06-16
Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр баталлаа
Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэхээр тооцоолж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад байна. Өрийн дээд хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 45-50 хувьд барих ёстой боловч 2028-2029 онд 63.6 их наяд төгрөг байхаар хязгаарлажээ.
2026-06-16